search

Mисс И.Төгсөө: Бид бол Чингисийн удам хүчирхэг, чадвартай эмэгтэйчүүд

СНПЧ А7 Красноярск, обзоры принтеров и МФУ

406105 228325520635473 1206456841 n“Miss Mongolia” наадам жил бүр  уламжлал болгон зохион байгуулагдсаар өдгөө арав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж байна. Дотоод, гадаад гоо сайхнаараа орчлон дэлхийд өнгө нэмж,  бусдад үлгэр дууриалал болсон миссүүдтэй ярилцаж, тэдний ярилцлагыг цувралаар хүргэж байгаа юм. Энэ удаад бид “Miss Mongolia 2011” наадмын тэргүүн мисээр шалгарсан И.Төгсөөг ярилцлагын зочноороо урьсан юм.

Юуны өмнө  мянга мянган хацар гоо охид, бүсгүйчүүдээс  шалгаран "Miss Mongolia 2011" наадмын   тэргүүн миссээр тодорч байсан танд энэ өдрийн мэндийг хүргье. Та тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Баярлалаа. Өнөөдөр “Miss Mongolia 2013” наадмын шилдэг 23 оролцогч маань фото мисс шалгаруулах дэлгэцийн зураг авч буй энэ үед эдгээр охидтой уулзаж байгаадаа баяртай байна. Яагаад гэхээр энэ оны оролцогчидтой урьд нь уулзаагүй байсан, өнөөдөр бүх охидуудаа харлаа. Ерөнхийдөө жил ирэх бүр охидууд маань өнгөлөг болдог, өөртөө итгэлтэй болдог, эх орныхоо нэрийг гаргах тууштай зорилготой болдог. Нийт оролцогч охиддоо амжилт хүсье.  

Miss Mongolia наадам арван жилийнхээ ойтой золгож байгаа энэ үеэр таны сэтгэгдлийг сонсъё.  

Миний хувьд маш их баяртай байна. Учир нь монголын мисс шалгаруулах тэмцээнд оролцсоноор миний амьдралд маш их өөрчлөлт орсон. Тухайлбал, биеэ зөв авч явах, хүнтэй зөв харилцах гээд олон зүйлийг тэмцээнд оролцож байх үедээ хариуцсан найруулагч, багш нараасаа сурсан . Ингээд өмнөө тавьсан зорилготой түүнийгээ хэрэгжүүлэхээр явдаг. Арван жилийн түүхтэй тус наадмын энэ жилийн оролцогчидын өмнөөс их баярлаж байна. Манайд “Miss Mongolia” тэмцээнийг давсан том хэмжээний загварын тэмцээн байдаггүй. Энэ жилийн наадам урьд урьдныхаа тэмцээнээс илүү сайн болох байх гэж бодож байна.

Таны бодлоор мисс хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

Хүмүүс мисс байх энгийн  эмэгтэй байхаас ямар байдаг вэ гээд л асуудаг л даа. Үнэндээ бүх эмэгтэйчүүд маань бүгд мисс. Гэхдээ хамгийн гол нь мисс гэдэг нэрийг зөв авч явах нь чухал. Тухайлбал, ямар нэгэн үед хориглосон зүйлийг хэрэглэж болохгүй ч гэдэг юмуу, хүмүүст үлгэр дууриал үзүүлдэг байх ёстой. Мөн гадаад гоо сайхан дээр мисс гэдэг нэр тогтохгүй болов уу.

Миссийн титэм таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

Миний амьдралд ер нь их нөлөөлсөн. “Miss international 2011” тэмцээн бол дэлхийд хоёрт ордог том тэмцээн. Тэр тэмцээнд ороод шилдэг 15-т орчихоод их юм даа гээд өөртөө бардам сэтгэл төрж байсан. Шилдэг 15-т Азиас гуравхан охин шалгарсан. Тэр үед маш их баярлаж байсан.

Энэ жилийн оролцогчидын харж байхад дотор нь таньдаг охин байна уу? Энэ охин нэлээн гайгүй амжилт үзүүлэх юм байна даа гэж бодож байгаа охин байна уу?

Ер нь ихэнхийг нь таньдаг охид байна. Яагаад гэхээр цуг тайзан дээр гарч байсан, хамт загвар өмсч байсан охидууд ч байна. Гэхдээ яг тэрийг дэмжиж байна гээд хэлчихвэл зарим охидууд маань гомдох байх. Бүгд шилдэг гэдэг нэрийн дор үлдсэн учраас бүгд шилдэг харагдаж байна. Эцсийн шалгаруулалтын өдөр “Miss Mongolia” наадмын шилдэг нь тодорч, тэргүүн миссээ шалгаруулна. Тэр өдрийг  тэсэн ядан хүлээж байна. Бүх охидуудаа энэ эрч хүчтэй, өөртөө итгэлтэй  байж тэмцээнээ дуусгаарай гэж хэлье.

Та бол монголын мисс охидуудаас дэлхийд хамгийн өндөр амжилт үзүүлсэн. Тэр үеийнхээ сэтгэгдлээс хуваалцвал?

Маш их баярлалаа. монголын охид, бүсгүйчүүд бол дэлхийн хаана ч очсон бусдаас дутхааргүй байдаг. Бид бол Чингисийн удам хүчирхэг, чадвартай эмэгтэйчүүд. “Miss World” тэмцээнд Сарнай эгч маань шилдэг 25-т орж байсан. Миний хувьд “Miss International 2011” наадмаас гуравдугаар байрын шагнал авсандаа маш бардам байсан. Гэхдээ энэ бол зөвхөн миний өөрийн гаргасан амжилт биш миний ард миний гэр бүл, мисс монголиа наадмын зохион байгуулагчид гээд маш олон хүний дэмжлэгтэйгээр тэрхүү нэр хүнд бүхий шагналын эзэн болсон гэж боддог. Намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье.

Та тэрхүү шагналын эзэн болж байхдаа ямар сэтгэгдэлтэй байсан бэ? Магадгүй “Miss Mongolia 2011” тэмцээний тэргүүн миссээр шалгарч байсан тэр үетэй адилхан сэтгэгдэлтэй байсан болов уу?

Монголдоо үндэсний ялагч болоод маш их баярлаж байсан. Тэр үед наадмын хөтлөгч надаас тухайн шеийн сэтгэгдлийг асууж байсан. Би өөрийн мэдэлгүй заавал шагналтай буцаж ирэх болно гэж хариулж байлаа. Тиймдээ тэр олон үзэгчдийн өмнө амлачихаад заавал шагнал авна даа гэж бодсон. Яг тэр мэдрэмж хамгийн их нөлөөлсөн болов уу. Маш их хичээж оролцоод дал, наян улсын миссүүдтэй өрсөлдөж титэм зүүгээд өөрийн мэдэлгүй баярын нулимс унагасан. Тэр үед үнэхээр сайхан байсан.

Үндэсний миссээр шалгараад дэлхийн том тэмцээнд эх орныхоо нэрийг гаргаж титмийн эзэн болсон тань уншигчидынхаа өмнөөс дахин дахин баяр хүргье. Энэ жилийн оролцогчдод болон ирээдүйд миссийн тэмцээнд орохоор бэлтгэж буй охидод хэлэх таны зөвлөгөө юу байна.  

“Мисс Монголиа 2013” наадамд оролцож байгаа охидууддаа хандаж хэлэхэд энэ жил оролцоод титэм зүүж чадаагүй бол түүндээ гутарч, шантралгүй байгаарай. Дараа жил ч гэсэн наадам болох учраас энэ жил гаргасан алдаа дутагдлаа үасаад дараа жилйин наадамд оролцож илүү амжилт гаргахын төлөө бэлтгэлээ хийгээрэй гэж хэлье. Мөн дэлхийн уралдаан тэмцээнд амжилттай оролцох зорилго тавиалд хичээгээрэй.

Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Баярлалаа. Та бүхний ажилд ч гэсэн амжилт хүсье.



: Покупка квартиры в ипотеку. Как взять в ипотеку квартиру быстро. Квартира в ипотеку от застройщика. Снять квартиру длительно без посредников. Быстро снять квартиру без посредников недорого. Снять квартиру посуточно без посредников. Сделать теплый пол своими руками. Как сделать теплый пол электрический своими руками. Инфракрасный теплый пол своими руками.
Ремонт компьютера своими руками. Как взять кредит малому бизнесу без поручителей. Помощь малому бизнесу кредиты. Новые серверы world of warcraft. Все популярные серверы world of warcraft. Играть бесплатно в world of warcraft. Чертежи фрезерного станка по дереву. Качественные чертежи самодельных фрезерных станков. Чертеж фрезерного станка. Оценка стоимости недвижимости. Узнать рыночная оценка недвижимости. Оценка рыночной стоимости недвижимости. Хороший ремонт компьютеров срочно. Ремонт компьютеров на дому. Кредит на развитие малого бизнеса.