search

Мисс Ч.Содтуяа: Мисс хүн бол сайн сайхан, энх тайваны билэг тэмдэг байдаг

СНПЧ А7 Красноярск, обзоры принтеров и МФУ

Snapshot 2013-09-04 072542  “Miss Mongolia” наадам жил бүр  уламжлал болгон зохион байгуулагдсаар өдгөө арав дахь жилтэйгээ золгож байна. Дотоод, гадаад гоо сайхнаараа орчлон дэлхийд өнгө нэмж,  бусдад үлгэр дууриалал болсон миссүүдтэй ярилцаж, тэдний ярилцлагыг цувралаар хүргэж байгаа юм. Энэ удаад бид “Miss Mongolia ” наадмын анхны тэргүүн миссээр шалгарсан Ч.Содтуяаг ярилцлагын зочноороо урьсан юм.               

-Ярилцлагаа таны миссийн тэмцээнд оролцож байсан тэр үеэс эхэлье гэж бодож байна?                             

Баярлалаа. Миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг. Би “Мисс Монголиа 2004” тэмцээнд оролцохоосоо өмнө гурван тэмцээнд оролцоод тэргүүн байрын шагналыг нь авчихсан байсан. Тиймдээ ч  өөрийгөө нэлээн туршлагатай оролцсон гэж боддог. Гэхдээ “Miss Mongolia” тэмцээнд маш чадварлаг, сайхан охидууд оролцож байсан учраас нэлээн сандарч байсан. Гэсэн хэдий ч тэдгээр охидоос шалгарч эх орноо төлөөлөн “Miss International” тэмцээнд оролцоход маш их хариуцлага ирж байна гэж бодож тэр хэмжээгээрээ ч хичээж, бэлдэж оролцож байсан санагдана. Би нэр хүнд бүхий  тус тэмцээнээс “Фото мисс” өргөмжлөл хүртэж байлаа. Энэ бол намайг насан туршид минь дагалдах үнэхээр гоё дурсамжуудын нэг.

Монголын сайхан бүсгүйчүүдийг тодруулан алдаршуулсаар арав дахь жилтэйгээ золгож байгаа “Miss Mongolia ” наадмын талаарх таны сэтгэгдлийг сонсъё?

Би арван жилийн өмнө уг наадмын шилдгээр шалгарч “Miss International” наадамд оролцоод ирэхдээ “Miss Mongolia” холбоонд элссэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл  удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Би эхний жилийг хасаад ерөнхийдөө есөн жилийн хугацаанд охидуудыг бэлтгэх ажилд зааж сургаад явж байна. “Miss Mongolia” тэмцээн бол зөвхөн оролцогчидын биш нийт монголчуудын нэрийг гаргах тэмцээн байдаг. Олимпид тамирчид оролцоод дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргадаг шиг “Miss International” тэмцээн бол монголын гоо сайханыг дэлхийд сурталчилдаг нэг ёсны гоо сайхны олимп гэж болно.

Мисс Монголиа холбооны удирдах зөвлөлийн гишүүний хувьд арван жилийн ойн тэмцээний зохион байгуулалтын талаар таны бодол ямар байна вэ?

  Уг наадам маань жил жилд  нэг онцлогтой болдог. Ер нь бол бүгд ижилхэн зохион байгуулалттай байна гэж байдаггүй. Тухайн жил хамтарч ажиллаж байгаа байгууллагуудаасаа шалтгаалаад жил бүр нэг шинэ зүйл нэмэгдэж бас хасагдаж байдаг. Анхны жилүүдэд гэхэд ямар ч телевизийн нэвтрүүлэггүй байсан учраас  нэг л өдөр болоод өнгөрдөг юм шиг харагддаг байсан бол МҮОНТ-тэй хамтарч ажиллах болсоноор миссийн тайзнаа алхахад ийм ийм шалгуурыг давж, ийм шаардлага хангадаг юм байна гэдгийг хүмүүс мэддэг болсон. Бид энэ тэмцээнээ улсын хэмжээний болгох гээд  хичээж ажиллаж байна. Гэхдээ бүх аймаг, орон нутгийн миссүүд оролцдог болж хараахан тогтоогүй байна.

Таны хувьд “Мисс Монголиа” наадмын хамгийн анхны миссээр тодорч байсан. Миссийн титэм таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

 Мэдээж  нөлөөлгүй яахав. Анх 17 настайгаасаа би миссийн титэм зүүж эхэлсэн. Миссийн титэм зүүснээр маш хариуцлагатай байх хэрэгтэй болдог. Алхаж, гишгэх, ярьж, өмсч зүүх, биеэ авч яваа байдал гээд бүхий л зүйл маань өөр болохоос өөр аргагүй байдаг. Мисс гэдэг бол өөрөө сайн сайхан, гоо сайхан, энх тайвны билэг тэмдэг гэж явдаг. Тийм учраас хүмүүнлэгийн сайн, сайхан зүйлийн дуу хоолой болж явах ёстой юм болов уу гэж боддог. Тиймдээ ч нийгэмд хэрэгтэй, ашиг тустай, өөрийнхөө хийж чадах бүхий л зүйлд оролцохыг хичээж явдаг.

Манай охидууд, мисс модель хоёрын ялгааг нарийн сайн мэддэггүй. Багшлаад цөөнгүй жил болж байгаа хүний хувьд энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

Энэ хоёр бол мэдээж ялгаатай. Модель бол тайзан дээр загвар зохион бүтээгчийн хувцасыг амилуулж, үзэгчдэд хүргэх үүрэгтэй байдаг. Биеийн хувьд пропорци сайтай, өндөр байх ёстой. Бусдаар бол ямар нэгэн шаардлага тавьдаггүй. Харин мисс  хүнд бол  олон шаардлага тавьдаг. Тухайлбал, боловсролтой, ёс зүйтэй  байхыг шаарддаг. Миссээр өргөмжлөгдөж титэм авах хүн насан туршдаа миссийн титмийн нэр хүндийг өргөж явж чадахуйц байх ёстой. Мөн гоо сайханы тодорхой стандартад нийцсэн, бие хаатай, царай зүстэй, харилцааны өндөр ур чадвар эзэмшснээс гадна дээд боловсролтой, хэлний мэдлэгтэй, тэрийгээ тодорхой хэмжээгээр хэрэглэж чадахуйц байх хэрэгтэй.  

Та зохион байгуулах комисст ажилладаг хүний хувьд “Miss Mongolia 2013 наадмын оролцогч охидын чанар чансаа ямар санагдаж байна? Та нууц биш бол аль оролцогчийг дэмжиж байгаа вэ?

Би өөрөө зохион байгуулах комисст байдаг  учраас охидыг бүгдийг нь дэмжиж, зааж зааварлах ёстой. Өчигдөр манай агентлаг дээр мисс бикинигийн урьдчилсан хичээл  явагдлаж оролцогч охиддоо тусгайлан зөвлөгөө өглөө. Энэ наадамд түрүүлээд титэм авах хүний нэр төр бидний нэр төртэй салшгүй холбоотой учир маш сайн, ямар ч арын хаалгагүй, хамгийн сайн нь түрүүлж байж манай “Miss Mongolia” холбоо удаан жил оршин тогтнож, манай наадамд хүмүүс анхаарлаа хандуулна. Бид охид бүртэй нэг бүрчлэн харьцаж ажилладаг. Өчигдөр охидуудыг харахад бүгд хөөрхөн охидууд байна лээ.

Энэ жилийн миссийн тэмцээнд оролцож байгаа болон ирээдүйд оролцохоор бэлтгэж буй охид, бүсгүйчүүдэд өгөх таны зөвлөгөө?

 Би миссийн тэмцээнийг оролцогч охидууд маш богино хугацаанд өөрийнхөө чадвар, авъяасыг таниж мэдэх түргэвчилсэн сургалт гэж боддог. Охидууд маань мисс гэж хэлэгдэх  үедээ буюу гэр бүл болоогүй байхдаа өөрийн дотоод, гадаад гоо сайханаа бүрдүүлэх хэрэгтэй гэж боддог.

Мөн хамгийн гол нь миссийн тэмцээнд оролцохыг хүсч буй охидууд маань анхан шатны мэдлэгтэй, өөрийн дотоод нөөц бололцоо сайтай орж ирэх хэрэгтэй. Түүнээс гадна монгол эмэгтэйчүүдийн хамгийн гол чанар болох сайхан сэтгэлтэй, даруу төлөв байх нь чухал. Гэхдээ манай тэмцээнд оролцохыг хүсвэл үүд хаалга мэдээж нээлттэй. Манай тэмцээнийг зорьж ирээд, тэнцсэн охиддыг бүгдийг нь хайрлаж байна, бүгдээрээ амжилттай оролцоосой гэж бодож байна.   

: Покупка квартиры в ипотеку. Как взять в ипотеку квартиру быстро. Квартира в ипотеку от застройщика. Снять квартиру длительно без посредников. Быстро снять квартиру без посредников недорого. Снять квартиру посуточно без посредников. Сделать теплый пол своими руками. Как сделать теплый пол электрический своими руками. Инфракрасный теплый пол своими руками.
Ремонт компьютера своими руками. Как взять кредит малому бизнесу без поручителей. Помощь малому бизнесу кредиты. Новые серверы world of warcraft. Все популярные серверы world of warcraft. Играть бесплатно в world of warcraft. Чертежи фрезерного станка по дереву. Качественные чертежи самодельных фрезерных станков. Чертеж фрезерного станка. Оценка стоимости недвижимости. Узнать рыночная оценка недвижимости. Оценка рыночной стоимости недвижимости. Хороший ремонт компьютеров срочно. Ремонт компьютеров на дому. Кредит на развитие малого бизнеса.