search

Articles

МУГЖ Б.Тунгалаг

СНПЧ А7 Красноярск, обзоры принтеров и МФУ

2255Бүлээн зүстэй төрсний буян театрын сайхан бүсгүйчүүдийн тоонд багтаж л явлаа
- Өнөөдөр их сайхан өдөр байна. Зочин маань ч энэ өдөр шиг гэгээлэг, сайхан эмэгтэйчүүдийн нэг. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Сайхан эмэгтэйтэй сайхан бүсгүйчүүдийнхээ тухай ярилцъя . Та ямар эмэгтэйг хамгийн сайхан эмэгтэй гэж хүлээн зөвшөөрөх вэ ?
Эмэгтэй хүн болгон сайхан гэж боддог. Хүн бүрт өөрийн гэсэн сайхан зан чанар, гоо үзэсгэлэн бий. Эмэгтэй хүн амьдралыг зөөллөх, гэрэл гэгээтэй чимэг нь байх гэж төрдөг. Өр зөөлөн байх ёстой. Хүн хатан суудалд суухын тулд хатуу байвал тэр хүнээс хатан ухаан гарна гэдэг юу л бол. Манай ардын зүйр үгэнд “Сайн явах санааных сайхан төрөх заяаных”-аа гэдэг. Тийм ч учраас гоо сайхан төрнө гэдэг ямар ч арын хаалгагүй бурханаас өгсөн бэлэг. Тэр бурханы бэлгийг хайрлаж нандигнаж оюун ухаан, мэдлэг боловсрол, хүнлэг зан чанартай хослуулснаар жинхэнэ гоо бүсгүй болдог юм уу даа.
Таны хэлсэнээр хүн бүрт өөрийн гэсэн сайхан зан чанарууд байдаг. Ер нь эмэгтэй хүнийг тодорхойлж байдаг хамгийн чухал зан чанар нь юу юм бол оо?
Зөөлөн сэтгэл. Эмэгтэй хүн их зөөлхөн сэтгэлтэй уян хатан байх ёстой гэж боддог. Түрүүн хэлсэн эмэгтэй хүн, бүсгүй хүн энэ хорвоог зөөллөх гэж ирдэг.
- Жүжигчин мэргэжлийн давуу тал ч гэх юм уу? Олон сайхан эмэгтэйчүүдийн хатдын дүрд тоглож, дүр бүрээс өөр өөр ухаарлыг олж авдаг байх. Таны тоглож байсан тэр сайхан дүрүүдийн талаар ярилцъя?
Хүн ер нь нас насандаа л сурч ойлгох ёстой юмнуудаа ойлгодог юм шиг ээ. Урлагийн ажил гэдэг залуу насны ажил. Урлаг тайз гэдэг үргэлж хүнээс сайхан байхыг шаардаж байдаг. Тиймээс ч залуу насандаа олон сайхан эмэгтэйчүүдийн дүрд, дурлалт бүсгүйн дүрд тоглож байлаа. Би олон сайхан эмэгтэйчүүдийн дүрд тоглосон. Оттелла жүжгийн Дез Демонд, Бумбат Эрдэнэ жүжгийн Чимгээ, Эмч нар жүжгийн Сэмжид, Аянгын бороо жүжгийн Шифин, Богдын хатан Дондогдулам гээд олон сайхан дүрүүдэд тоглосон. Дараа нь сайхан ээжүүдийн дүрд тоглодог болсон. Харин одоо эмээ нарийн дүрд л их тоглож байна даа. Эндээс үзэхэд эмэгтэй хүн амьдралд их ухаантай, амьдралын зовлонг их даадаг, тэвчээртэй, ямар ч юманд үнэнч байдаг. Амьдралдаа ч гэсэн.
- Дондогдулам хатны дүрийн тухай дэлгэрүүлж асуумаар байна. Хатан ухаан гэж сүүлийн үед их ярьдаг болсон.
Дондогдулам хатны дүр миний хамгийн хайртай дүрүүдийн нэг. VIII-р Их Богдын Их хатан, олноо Их Дагина гэж өргөмжлөгдсөн. Миний тоглосон Дондогдулам их энгийн сайхан эмэгтэйн дүр. Ёстой нөгөө хатан ухаан, хатан суудалтай эмэгтэй. Богддоо их ухаан заадаг эерэг сайхан дүр. Хатан суудал гэж их чухал юм байдаг. Би тэр хатан суудлыг нь барьж тоглохыг хичээсэн. Ер нь төрд өөрийн ухаан хийгээд хувь нэмрээ оруулсан ухаалаг эмэгтэйчүүдийг л хатан суудалтан, хатан ухаантан гэж боддог. й
- Хүний амьдралд үүрэг хариуцлага гэж их чухал зүйл байдаг. Аливаа цол хэргэм, нэр гуншинг дагаад байнга үүрэг хариуцлага оногдож байдаг. Тэр нэр хүндийг дааж явна гэдэг хамгийн чухал нь байх?
Эмэгтэй хүн үе үеийн насандаа л тохирсон үүрэг хариуцлага хүлээж байдаг. Миний хувьд гэхэд л жүжигчин хүн учраас сайн дүр бүтээх, мөн олны танил эмэгтэй гэдэг утгаар ард түмнийхээ өмнө биеэ зөв авч явах, сайн эзэгтэй байх, үр хүүхдүүдийнхээ өмнө сайн ээж байх, ач зээгийнхээ өмнө сайн эмээ байх гээд л... Ер нь би эмэгтэй хүн зөв байх ёстой, зөв байгаасай л гэж боддог.
- Монголын гоо бүсгүйгээр шалгараад олон улсад эх орноо төлөөлж байгаа тэр бүсгүйг ямар байгаасай гэж бодож байна. Олон охид үлгэр дуурайлал авч байгаа шүү дээ.
Манай миссүүд, бүсгүйчүүд их сайхан болсон байна шүү дээ. Хэлтэй, соёлтой, боловсролтой. Гуравхан сая хүн амтай гэхэд олон улсын тэмцээнд гоо бүсгүйгээ явуулаад, Монгол бүсгүйчүүд маань ч дээгүүр байр эзлэж байгаад бахархаж байна. Энэ сайхан мисс бүсгүйчүүд нийгмээ дагаад өндөр хариуцлагатай байх хэрэгтэй, зөв байх ёстой. Зөв л байгаасай гэж боддог. Манай сайхан мисс охид монголын нэрийг гаргаж яваад баярладаг. Мисс хүнийг дагаад өө харах гээд байгаа тал ажиглагддаг. Сайхныг мэдэрч чадахгүй сайхнаар бахархаж чадахгүй олон хүн байгаа. Мисс гэж нэрлүүлсэн нэр төрөө өндөрт өргөж авч явах хэрэгтэй. Сайхан хүн хүний нүдэнд торохдоо амархан. Ер нь тэгээд эмэгтэй хүнд даруу зан зохидог юм шүү.
- Хүрээний сайхан хүүхнүүд гэж их ярьдаг байсан. Таны үеийнхэн л болов уу гэж бодоод байна. Та ер нь хэр гангардаг байв?
Хүрээний сайхан хүүхнүүд чинь бидний өмнөх ахмадуудын үе байлаа. Хүрээ хүүхнүүд чинь их соёлтой боловсролтой ёстой сайхан хүүхнүүд байсан шүү дээ. Одоо манай Ичинхорлоо гуай, Цогзолмаа гуай, Хандсүрэн гуай. Эд нар чинь жинхэнэ хүрээний сайхан хүүхнүүд байлаа шүү дээ. Бид нарийн үеийнхэн чинь 60, 70, 80-аад оныхон. Бид чинь ид бүтээн байгуулалтын үед өсөж өндийсөн. Тэр үедээ театрын сайхан хүүхнүүдийн тоонд орж л явсан. Бүлээн зүстэй төрсний буян юм уу даа. Торго Тунгаа гэж нэртэй байлаа. Би үндэсний хувцасаараа их гоёдог надад ч их зохидог байсан. Одоо Тунгаа чи их ганган байсан л гэдэг шүү. Ганган байсан уу гэвэл, тиймээ ганган байсан. Тэр үед бид нар өсгийтэй гутлаар л их гангардаг байсан.
Өнөөдрийн жүжигчин Тунгалагийг бий болгоход миний өөрийн мөн чанар их нөлөөлсөн байх. Эхэлсэн ажлаа заавал дуусгаж байж санаа нь амардаг. Ер нь манай урлагийн мэргэжлийн мөн чанар, миний өөрийн мөн чанартай яг таардаг гэх үү дээ. Жүжигчин хүн өөрт байгаа бүхий л зүйлсийг хийж байж дүрээ гаргадаг. Би ер нь юмыг чин сэтгэлээсээ бүрэн дүүрэн хийхийг хичээдэг. Урлагийн салбартаа 45, 46 жил ажиллаж байхад унах босох юм зөндөө байсан. Өөрөөс шалтгаалахгүй олон зүйл гардаг. Тэр бүхнээс гарахын тулд бодлоо уралдуулах л хэрэгтэй дээ. Юм их боддог шүү. За яахав яавал дээр вэ? гээд л их бодно шүү, би.
- Хүний амьдрал гэдэг аз жаргалтай мөчүүдийн хэлхээс гэдэг. Амьдралынхаа аз жаргалтай мөчүүдээс хуваалцаач.
Олон сайхан дурсамжууд байна л даа. Би Гавьяат авсан өдрөө нэрлэе. Өчнөөн жилийн хөдөлмөрийг минь үнэлж өгсөн болохоор сайхан байдаг. Бидний үеийнхэн чинь 50 гарсан хойноо л энэ төрийн хайр хишгийг хүртлээ шүү дээ. Ингэхдээ хоёргүй сэтгэлээр урлагтаа зүтгэж, мэргэжилдээ үнэнч байж, мэргэжлийнхээ үнэ цэнэ, үүрэг хариуцлагыг нэр төртэй хашиж биелүүлсэн. Тэр үед гэр бүлийнхэн, хамт ажилладаг найз нөхөд маань бүгд ирсэн байсан. Мөн хамгийн том аз жаргал маань миний гэр бүл. Би одоо сайхан ханьтайгаа үр хүүхдүүдтэйгээ сайхан амьдарч байна. Бүтэн амьдрал гэдэг өөрөө их сайхан. байдаг.
- Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Мэдээж уран бүтээлч хүнээс сүүлийн үеийн уран бүтээлийнх нь тухай асуухгүй өнгөрч болохгүй.
Одоо нэг зохиол авчихаад сууж байна. “Бүү март” гээд шинэ уран бүтээл. Манай төрийн удирдагч байсан Батмөнх гуайн тухай кино. Миний хувьд эхнэр Дариймаа гуайн дүрд тоглохоор болсон. Одоо Дариймаа гуайтай уулзах цаг товлочихоод л дүрээ судлах гээд л байж байна даа.

: Покупка квартиры в ипотеку. Как взять в ипотеку квартиру быстро. Квартира в ипотеку от застройщика. Снять квартиру длительно без посредников. Быстро снять квартиру без посредников недорого. Снять квартиру посуточно без посредников. Сделать теплый пол своими руками. Как сделать теплый пол электрический своими руками. Инфракрасный теплый пол своими руками.
Ремонт компьютера своими руками. Как взять кредит малому бизнесу без поручителей. Помощь малому бизнесу кредиты. Новые серверы world of warcraft. Все популярные серверы world of warcraft. Играть бесплатно в world of warcraft. Чертежи фрезерного станка по дереву. Качественные чертежи самодельных фрезерных станков. Чертеж фрезерного станка. Оценка стоимости недвижимости. Узнать рыночная оценка недвижимости. Оценка рыночной стоимости недвижимости. Хороший ремонт компьютеров срочно. Ремонт компьютеров на дому. Кредит на развитие малого бизнеса.