search

Articles

Мисс Монголиа холбооны гүйцэтгэх захирал Д. Баянцэцэг

СНПЧ А7 Красноярск, обзоры принтеров и МФУ

bayan1Бид гоо сайхны олимпид Мөнгөн медальтай

  • Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулдаг "Miss Mongolia" тэмцээн жил бүр өөр өөрийн өнгө төрх, гоо бүсгүйчүүдээрээ гоёдог. “Мисс Монголиа 2015”-ын тухайд ?

Энэ жил “Miss Mongolia” наадам 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж 12 дахь гоо бүсгүйгээ тодрууллаа. Уламжлал болсон энэхүү наадам цар хүрээгээ улам тэлж байна. Охид бүсгүйчүүд оролцох гээд хүлээдэг болж. Хувийн бэлтгэлээ ч сайн хангаж өөрсдийгөө маш сайн бэлдэж ирж байна. Энэ нь манай өмнөх жилүүдийг мисс бүсгүйчүүдийн хичээл зүтгэлтэй холбоотой байх. Тэд маань Мисс гэсэн нэрээ өндөрт өргөж нийгэмд өөрсдийн байр суурийг эзэлсэн, бусдад үлгэр дуурайлал болсон бүсгүйчүүд мөн зохион байгуулалтын хүчирхэг баг хамт олонтой маань холбоотой.

  • Өнгөрөгч 12 жилийн түүхийг сөхвөл? Манай бүсгүйчүүд олон улсын миссийн тэмцээнд хэр амжилттай оролцож байна?

Манай монголчууд гараа сайн бол бариа сайн гэж ярьдаг. Тэмцээний анхны ялагч болсон “Мисс Монголиа 2004” тэмцээний тэргүүн мисс Ч.Содтуяа “Мисс Интернэшнл 2004” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож шилдэг 10-т шалгарсаны зэрэгцээ “Miss Photogenic” өргөмжлөл авч эхний алхамыг амжилттай хийсэн. Үүний дараа “Мисс Монголиа 2005” тэмцээний тэргүүн мисс Б. Гантогоо “Miss Tourism World 2006” тэмцээнээс гуравдугаар байрын шагнал болон шилдэг үндэсний хувцас шагнал, “Мисс Монголиа 2006” тэмцээний дэд мисс Т.Ундармаа “Miss Intercontinetal 2006” тэмцээнээс тусгай байрын шагнал, одоо БНСУ-д “Christian Dior”-ийн гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байна. “Мисс Монголиа 2009” тэмцээний тэргүүн мисс Бадамгэрэл 2014 оны “Гоёл” наадмаас “Монголын Топ модель” өргөмжлөл хүртсэн.
“Мисс Монголиа 2011” тэмцээний тэргүүн мисс И.Төгсөө нь “Miss International 2011” тэмцээнд монгол улсаа төлөөлж оролцон 79 орны миссүүдээс “Second runner-up” буюу гуравдугаар байр эзэлж бид гоо сайхны олимпиос эх орондоо анх удаа медальтай ирсэн. Мөн “Мисс Монголиа 2013” тэмцээний тэргүүн мисс Н.Ану “World bikini model international 2014” тэмцээнд оролцож Дэд байр эзэлсэн. Одоо Дэлхийн Мисс-д явах хувийн бэлтгэлээ хангаж байна. Эндээс дүгнээд үзэхэд манай орны охид бүсгүйчүүд оролцогч биш хүчтэй өрсөлдөгчид болжээ гэдгийг харуулж байна.

  • “Miss Mongolia 2015” наадмын үндэсний ялагч болсон гоо бүсгүй “Miss international” явдаг . Өөр ямар олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох вэ ?

Бид жил бүр эхний гурван байрт шалгарсан миссүүдээ олон улсын тэмцээн уралдаанд оролцуулдаг. “Miss International” тэмцээн маань 1961 оноос эхлэн зохион байгуулагдсан, Дэлхийн гурван том тэмцээний нэг. Маш өргөн цар хүрээнд зохион байгуулагддаг. Титмийн эзэн болсон бүсгүй гоо сайханы элч байхаасаа гадна дэлхийн улс орнуудын найрамдал, энх тайван, хүмүүнлэгийн элч болдог онцлогтой. Энэхүү нэр хүнд бүхий тэмцээнд манай улс арван хоёр дахь жилдээ өөрийнхөө улсын төлөөлөл гоо бүсгүйг оролцуулах гэж байна. Мөн бид жил бүр Солонгос улсад зохиогддог “Оюутан мисс” тэмцээнд тав дахь жилдээ өөрийн улсын оролцогчийг оруулж байгаа юм. Мөн “Дэлхийн аялал жуулчлалын мисс” гэсэн дэлхийн орнуудын аялал жуулчлалын сурталчилдаг тэмцээнд оролцдог. Энэ мэтчлэн бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гурав, дөрвөн томоохон тэмцээнд охидуудаа оролцуулж байгаа.

  • Арван хоёр жилийн түүхт “Мiss Mongolia” наадам өнөөдөр үнэ цэнэ цар хүрээ, үнэлэмжээрээ дээгүүрт бичигдэж байна. Мэдээж аливаа амжилтын ард талд хамт олон гэдэг их чухал байдаг.

Уг тэмцээний зорилго мисс бүсгүйчүүд гоо сайхан байхаас гадна боловсролтой, мэдлэгтэй, хүмүүнлэг, хүнлэг байх ёстой гэдэг эрхэм зорилгыг харуулах үүднээс зохион байгуулдаг. Улсаа төлөөлж чадахуйц, титмээ дааж чадахуйц тийм мэдлэг боловсролтой, ёс зүйтэй, хүмүүнлэг ухаалаг бүсгүйчүүдийг сонгохийг хичээдэг. Манай наадмаас төрөн гарсан Миссүүд өнөөдөр бүгд нийгэмдээ өөрийн байр сууриа эзэлсэн манлайлагч бүсгүйчүүд болсоор байгаад бид баяртай байдаг. Юуны өмнө МҮОНТВ-ийн хамт олондоо маш их талархаж байна. Энэ тэмцээнийг улсын хэмжээнд өргөн цар хүрээтэй зохион байгуулахад хүчин чармайлт гаргаж хамтран ажиллаж байгаад. Эх орноо, гоо бүсгүйчүүдээ таниулан сурталчилах энэ үйл хэрэгт нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажиллаж байгаа спонсор байгууллагууддаа талархалаа илэрхийлмээр байна. Мэдээж “Мiss Mongolia” холбоогоор овоглодог арын албаны бүхий л ажлыг амжуулдаг хамт олондоо, үе үеийн оролцогчиддоо, хүндэт шүүгч нартаа талархал илэрхийлье.

: Покупка квартиры в ипотеку. Как взять в ипотеку квартиру быстро. Квартира в ипотеку от застройщика. Снять квартиру длительно без посредников. Быстро снять квартиру без посредников недорого. Снять квартиру посуточно без посредников. Сделать теплый пол своими руками. Как сделать теплый пол электрический своими руками. Инфракрасный теплый пол своими руками.
Ремонт компьютера своими руками. Как взять кредит малому бизнесу без поручителей. Помощь малому бизнесу кредиты. Новые серверы world of warcraft. Все популярные серверы world of warcraft. Играть бесплатно в world of warcraft. Чертежи фрезерного станка по дереву. Качественные чертежи самодельных фрезерных станков. Чертеж фрезерного станка. Оценка стоимости недвижимости. Узнать рыночная оценка недвижимости. Оценка рыночной стоимости недвижимости. Хороший ремонт компьютеров срочно. Ремонт компьютеров на дому. Кредит на развитие малого бизнеса.