Articles

Мисс Монголиа 2010 наадмын тэргүүн Мисс Б.Долгион

  • Print
СНПЧ А7 Красноярск, обзоры принтеров и МФУ

dolgionТа бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Миний хувьд Мисс Монголиа 2012 наадамд оролцож 200 гаруй охидоос шалгарч титмийн эзэн болсондоо баяртай байдаг. Мисс Монголиа гэх хүндэт цолын хүртсэн өдрөөс эхлээд маш их үүрэг хариуцлага хийгээд олон олон боломжууд бий болсон.Мисс гэх цол зөвхөн гадаад үзэмж гоо сайхан харагдахаас гадна хамгийн гол нь эх орондоо болон эх дэлхийд тулгамдаж буй асуудалд хувь нэмрээ оруулах энх тайван, сайн үйлсын элч төлөөлөгч болон ажилладаг чухал үүрэгтэй юм. Мөн эх орныхоо өв соёл , түүх соёл урлаг , ёс заншлыг олон улсад сурталчилах үүрэгтэй болдог. Би хувьдаа хүмүүнлэгийн ажил бол миний үүрэг хариуцлага гэж бодож явдаг. Миний хувьд эх орондоо олон хүмүүнлэгийн арга хэмжээнд гар бие оролцож байна. Мөн цаашдаа ч гэсэн тусламж хэрэгтэй байгаа олон хүмүүст өөрийнхөө чадахаар туслахыг хүсдэг. Мөн олон улсын үе тэнгийн зорилго нэгт найзуудтайгаа хамтран өөр улс оронд мөн хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулж оролцож байна. Дараа Дараагийн Миссүүд маань ч гэсэн гараа хүрч чадах, сэтгэлээрээ дэмжиж чадах тэр бүх хүнд туслаж байгаасай гэж хүсдэг.