search

Articles

МУГЖ Д.Жаргалсайхан Хамгийн сайхан эмэгтэй

жаргалсайханХАМГИЙН САЙХАН ЭМЭГТЭЙ...
Дотроосоо гэрэлтсэн эмэгтэй гэж байдаг. Дотроосоо гэрэлтсэн гэдэг нь сэтгэлийн сайхан, боловсрол, гэрийн хүмүүжил шүү дээ. Энэ чинь гол байдаг. Зүс царай яахав орох л байх. Эмэгтэй хүн хатуу хорвоог зөөллөх гэж ирдэг. Эмэгтэй хүн л энэ хорвоогийн хатуу хөтүү зовлон жаргалыг зөөллөж ирсэн. Энэ амьдралын бор хоногуудын гэрэл гэгээ л юм даа. Эмэгтэйчүүд ямар байна нийгэм тийм л байна.


ЗохиолЧ, Яруу найрагЧ Б. Батрэгзэдмаа 
Эмэгтэй хүн, бүсгүй хүн бол Дарь Эх. Эмэгтэй хүн тэр Дарь Эхийн ялгуун чанараа дэлгэрүүлэх нь их чухал. Дэлгэрүүлж чадсан эмэгтэйг л гоо сайхан гэх байх. Нинж гэж их чухал юм байдаг. Эмэгтэй хүн энэрэнгүй нинжин сэтгэлтэй байх ёстой.
МУАЖ Г. МЯгмарнаран 
Эмэгтэй хүн гоё л байх ёстой. Гаднаас харагдах гоо сайхан, зан харьцаа ааль ааш гээд бүхий л талаараа сайхан байх хэрэгтэй. 
МУГЖ Г. Урнаа 
Бүх юм нь бүрэлдсэн эмэгтэйг л сайхан эмэгтэй гэх байх. Оюун ухаан, халамж хайр, хүнлэг сэтгэл. Ийм л эмэгтэйг би хувьдаа хамгийн сайхан эмэгтэй гэж хэлнэ. 
МУУГЗ Б. Долгион 
Гадна талаасаа мөн дотоод талаасаа сайхан бүхнийг өөртөө шингээсэн эмэгтэйг хамгийн сайхан эмэгтэй гэж боддог. Ер нь эмэгтэй хүн боловсролтой байна гэдэг их чухал. Боловсрол мэдлэг өргөн тал бүрийн мэдлэгтэй эмэгтэйг би хувьдаа хамгийн сайхан эмэгтэй гэж хэлнэ. 
МУАЖ Н. Сувд 
Байгалиасаа эмэгтэй хүн маш сайхан сэтгэлтэй, гоо сайхан төрдөг. Монгол хатан гэдэг төгс эмэгтэй хүний шинжийг өөртөө хадгалсан байдаг. Тэр ч утгаараа монгол хатад түүхийн хуудаснаа ухаантай тэвчээртэйгээрээ гайхагдан бичигдсэн байдаг.
ТӨрийн соЁрхолт Ардын уран зохиолЧ Ш.СҮрэнжав 
Сайхан бүсгүй шалгаруулна гэдэг бол манай ард түмний соёлын том хэмжүүр. Монголчуудын гоо сайхны хэмжүүр. Зүгээр нэг сайхан царай төдийгүй сайхан аальтай байна гэдэг их чухал .
ХийлЧ Ч.Дэлгэрцэцэг 
Өөрөө өөрийгөө хайрладаг эмэгтэй хамгийн сайхан эмэгтэй гэж хэлнэ. 
Яруу найрагЧ П.НЯмлхагва 
Гоо сайхан гэдэг зүйлийг ойлгохдоо тэгш хэмийн тухай ойлголт гэж боддог. Хүн төрөлхтөн гоо сайхны тухай ойлголт дээр нэгдсэн ойлголттой байдаг. Энэ бол тэгш хэмийн тухай ойлголт. Өөрөөр хэлбэл Аливаа юм бүхэн хүний нүдэнд харагдах байдал сэтгэлд тусагдах байдал нь цогц байж хүний сэтгэлийг татдаг бас хүний сэтгэлийг хөдөлгөдөг. Хүн дээр ч гэсэн ялгаагүй тэгш таван эрдмийн тухай, тэгш таван үйлийн тухай, тэгш таван аалийн тухай ярина. Тэр бүхнийг цогцлоож байж л сайхан эмэгтэй болох байх даа.
ЖҮжигЧин Н.Цэнд-Аюуш 
Өөрийн гэсэн зорилготой, хүчтэй, харагдах байдал хийгээд доторх бодол нь ч сайхан эмэгтэйг хамгийн сайхан эмэгтэй гэж хэлнэ. Эмэгтэй хүнд энэрэнгүй зөөлөн тийм зан чанар их чухал гэж боддог.

: Покупка квартиры в ипотеку. Как взять в ипотеку квартиру быстро. Квартира в ипотеку от застройщика. Снять квартиру длительно без посредников. Быстро снять квартиру без посредников недорого. Снять квартиру посуточно без посредников. Сделать теплый пол своими руками. Как сделать теплый пол электрический своими руками. Инфракрасный теплый пол своими руками.
Ремонт компьютера своими руками. Как взять кредит малому бизнесу без поручителей. Помощь малому бизнесу кредиты. Новые серверы world of warcraft. Все популярные серверы world of warcraft. Играть бесплатно в world of warcraft. Чертежи фрезерного станка по дереву. Качественные чертежи самодельных фрезерных станков. Чертеж фрезерного станка. Оценка стоимости недвижимости. Узнать рыночная оценка недвижимости. Оценка рыночной стоимости недвижимости. Хороший ремонт компьютеров срочно. Ремонт компьютеров на дому. Кредит на развитие малого бизнеса.