search

Миссийн титэм ба үнэ цэнэ үүрэг хариуцлага

11149559 390676134466084 225707646751015273 n
Мисс Монголиа 2004 наадмын тэргүүн мисс Ч.Содтуяа

1.Мисс Монголиа холбоогоор овоглодог хамт олон , Мисс Монголиа наадмаас төрөн гарсан үе үеийн мисүүдийнхээ өмнөөс та бүхэндээ баярлалаа гэж хэлье.Мисс Монголиа анхдугаар тэмцээний оролцогч болж, анхны тэмцээний ялагч болж, анх удаа Мисс гэсэн титмийг зүүж, мөн дэлхийн давцанаа анх удаа Мисс Монголиа гэж дуудуулсандаа би өөрийгөө их л хувьтай хүн юм даа гэж боддог. Миссийн титмийн эзэн болно гэдэг нэр хүнд бас хариуцлага .Надад, миний амьдралд энэ титэм энэ цол асар их зүйлийг өгсөн болохоор би ч гэсэн ард түмнийхээ өмнө , авсан нэр цолныхоо өмнө хариуцлага хүлээх ёстой гэж боддог. Өнөөдрийг хүртэл нийгэм болоод хүмүүнлэгийн салбарт олон арга хэмжээ зохион байгуулж гар бие оролцож явна. Мөн надаас үлгэр дуурайлал авдаг олон охид бүсгүйчүүд байдаг болохоор хувь хүнийхээ хувьд, нийгмийнхээ өмнө үлгэр дуурайлал болохуйц эмэгтэй болохын төлөө хичээж ирсэн. Намайг гэх олон хүмүүс, ,охид бүсгүйчүүд, тэдний ээж аавын хүсэлт, нийгмийнхээ шаардлагаар Азийн модель агентлагаа байгуулсан. Тэр үеэс Багш хэмээх эрхэм нэр , бас үүрэг хариуцлага надад ирсэн. Надад итгэж надаас үлгэр дуурайлал авдаг, надад хүүхдүүдээ даатгаж сургадаг эцэг эхчүүд олон байгаад би баяртай байдаг. Өнөөдөр миний шавь нар миний бахархал болоод байна. Хүсэл мөрөөдөл тээн над дээр ирсэн хүүхдүүдэд би чадах бүхнээ зааж сургаж зөв хүн болж, нийгэмдээ хөлөө зөв олоход нь туслахыг хүсдэг. Би охид хөвгүүдээ зөв хүн байх хэрэгтэй гэж үргэлж захиж сургадаг. Хүн зөв үзэл бодолтой , зөв тэмүүлэлтэй, хаана ч гэсэн биеэ зөв авч явдаг байна гэдэг их чухал . Үүнтэй адил Мисс гэсэн нэрийг авч энэ титмийг зүүхийг хүсэж байгаа л бол эхлээд зөв хүн болох хэрэгтэй. Нийгэмдээ зөв үлгэр дуурайлал болохуйц тийм хүн болж өөрийгөө бэлдэх хэрэгтэй гэж би боддог.Өнөөдрийг хүртэлх энэ 12 жилийн хугацаанд манай тэмцээний үнэ хүнд өссөөр байгаа цаад шалтгаан нь манай тэмцээнээс төрсөн гоо бүсгүйчүүд нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн оюунлаг боловсролтой , бүтээлч мундаг бүсгүйчүүд болж төлөвшсөнд гэж би боддог.
2. Мисс Монголиа 2005 наадмын тэргүүн Мисс Б.Гантогоо
Мисс Монголиа наадам надад үндэсний хувцасаа дэлхийд сурталчилан таниулах боломж олгосон. Би олон улсын томоохон тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцохдоо “Шилдэг үндэсний хувцастай мисс” гэсэн шагналыг удаа дараа хүртэж монгол үндэсний хувцасны тэр гайхамшгийг сурталчилж чадсан нь энэ титмийг хүлээж авсан үүргийнхээ нэгээн хэсгийг биелүүлсэн юм болов уу гэж боддог. Миссийн титэм миний амьдралд олон зүйлийг өгсөн. Та бүхий амьдралд ч олон зүйлийг өгнө. Мисс хүн ухаалаг, даруухан, боловсролтой, өөрийн алхам бүртээ охид, бүсгүйчүүддээ сайн сайхан үлгэр дуурайлал болох ёстой ,тийм сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл гэж би ойлгодог . Энэ нэрийг энэ титмийг дааж явах нь зөвхөн чиний бэлтгэл хүчин чармайлтаас л шалтгаална. Тиймээс тэмцээнд оролцож байгаа охид сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Зөвхөн титэм зүүх биш эх орноо сурталчилах үүрэг хүлээн гэдгээ ойлгох хэрэгтэй. Миний бодлоор “Miss Mongolia”тэмцээн зохион байгуулалт сайтай болдог. Тиймдээ ч жил жилийн “Miss Mongolia” наадам өөр өөийн онцлогтой болдог..
3. Мисс Монголиа 2007 наадмын тэргүүн Мисс Б.Гэрэлчулуун
Мисс Монголиа 2007 наадамд оролцох гэж өөрийгөө бүтэн 3 жил бэлдсэн.. Миний хувьд жүжигчний мэргэжлээр сурдаг байсан учраас харилцааны тал дээр илүү нээлттэй их нийтэч байсан нь миний давуу тал болсон байх. Бүхий л шалгаруулалтанд бэлтгэлтэй байсан маань нөлөөлж титмийн эзэн болох үүд хаалгыг маань нээж өгсөн. Ернь сайн сайхан зүйлрүү чин сэтгэлээсээ тэмүүлж, хичээж зорьж чадуул боломж үргэлж дэргэд байдаг гэж л хэлмээр байна. Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож Мисс Монголиа гэж дуудуулахад сэтгэл омогшиж хүн болж төрсөнөөрөө хамгийн их бахархдаг юм билээ. Та бүхнийг ч гэсэн хүсэл мөрөөдөлдөө үнэн ч байж энэ мэдрэжийг мэдрээсээ гэж хүсэж байна. 2007 он бол миний хувьд мартагдашгүй он жилүүд байлаа. 2007 оноос хойш мэргэжлээрээ нийт 10 гаруй киноны гол ба туслах дүр дээр ажилласан. “Тусгай салаа” киноны Номин , “Амьдрал төсөл” киноны хулан , “Цэлмэг тэнгэр” киноны Цэлмэг “Хойморт өнжих нар” киноны Ангир , “Хөгжилтэй гэр бүл” киноны Содгэрэл, гэх мэт. Одоо уран бүтээлч хүний хувьд Шинэ үе продакшинд мэргэжлээрээ ажиллаж мөн МҮОНРТ хөтлөгчөөр ажиллаж байна. Энэ амжилтын он цаг үе минь Мисс Монголиа тэмцээнээс эхтэй гэдгийг л хэлэхийг зорьлоо.
Дэлхийн сая сая бүсгүйчүүдийн дуу хоолой, дэлхийн олон орнуудын нөхөрлөл энх тайвны тусын тулд оршин байгаа гол гинж бол Мисс хүн байдаг. Амьдралын эрээн бараанаас тэр нүд гялбам гоо үзэсгэлэнг хараад хүн төрөлхтөн бүхнийг умартаж гэрэл өөд тэмүүлэн алхах замаа олсон байдаг гэж нэгэн гүн ухаанч хэлсэн байдаг. Миссийн тэмцээнд орох хүсэл эрмэлзэлтэй зориг шулуудан энэ тэмцээнд орж байгаа гоо бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд мисс хүн заасавал тийм байх ёстой хэвшсэн хэв загвар үгүй. Өөрийгөө эхлээд сайн тань, бусдад өөрийгөө зөв зүйтэйгээр 100 илэрхийлж сур, чи өөрийнхөөрөө байж бүх зүйлд үнэнээр хандвал төсөөлөшгүй их амжилтанд хүрнэ гэж хэлмээр байна. Хамгийн гол нь энэ ажилтыг дааж явах ухаантай байх хэрэгтэй . Амжилт хүсье.

4. Мисс Монголиа 2009 наадмын тэргүүн Мисс Х.Бадамгэрэл
Мисс гэдэг цол нэрийн минь өмнө овоглож ирсэн тэр л өдрөөс харах өнцөг, хандлага зорилго, үүрэг хариуцлага, боломж бүр минь улам баяжигдаж өөрөөсөө давж бусдад туслах тэднийг баярлуулах өөр олон хүнд хүрч сэтгэлийн амар тайванг бүрдүүлэх нь миний зорилго болож хувирсан. Миний тусалсан хэн нэгний харцнаас мэдрэх аз жаргал талархалын болон итгэлийн урмын харцыг мэдрэх нь миний амьдралын чухал зүйлсийн нэг болсон. Мөн өөрийнхөө мэдэрдэгийг дөнгөж өсвөр насандаа яваа тэр хүүхдүүдэд мэдрүүлж тэдний сэтгэлгээг эерэгээр өөрчлөн дэмжиж, амьдралд нь мартагдахааргүй ухааныг зааж тэднийг урамшуулахыг хүсдэг болсон. Мөн нийгмийн олон асуудалд гар бие оролцох боломж бүрдсэн учраас тэр бүрийг алдалгүй илүү олон хүнд эрч хүч урам зориг мэдрүүлэхийг хүсдэг. Одоо ч гэсэн цаашид ч гэсэн бусдын баярласан харцыг мэдэрч илүү олон хүнийг баярлуулахыг хүсч байна. Мисс гэсэн цолыг нэрнийхээ өмнө дуудуулж эхэлсэнээс хойш маш олон хариуцлага үүргүүд ирдэг. Тэр үүргийг нэр төртэй авч явах нь хамгаас чухал. Мэдээж хүн алдаа хийдэг гэхдээ алдаагаа засаж чаддаг байх нь маш том ухамсар гэж боддог. Мөн хүн цаг, минут бүрийг ахиж хөгжиж дэвшихэд зориулдаг байх хэрэгтэй. Тиймээс ирээдүйн Мисс охид бүсгүйчүүд маань үргэлж өөдөө тэмүүлдэг байгаасай, үйлдэл бүртээ ухамсартай хандаж , холын бодолтой, энэрэнгүй ухаалаг, тусч тийм л эмэгтэй байгаасай гэж хүсэж байна.
Мисс Монголиа 2010 наадмын тэргүүн Мисс И.Төгсөө
Мисс Монголиа 2010 наадамд тэргүүн байр эзэлж Олон улсын Мисс Интэрнэшнл тэмцээнд явсандаа баяртай байдаг.Дэлхийд чансаагаараа дээгүүрт ордог дэлхийн өнцөг булан бүрт хэдэн сая үзэгчтэй энэ наадамд эх орноо төлөөлөн оролцон гэдэг асар өндөр хариуцлага гэдгийг ухамсарлаж өөртөө байгаа бүхнээ дайчилсан. Тэгээд ч Монгол орныхоо нэрийг дэлхийн давцанаа гаргана гэж амласан амлалтандаа хүрч дэд байрын шагналыг, титмийг эх орондоо авчирсан. Тиймээс зүүсэн титэм, цолоо бататгаж чадсан болов уу гэж боддог.Мисс хүн алхам тутамдаа бусдын өмнө үлгэр дуурайлал болохуйц байх хэрэгтэй. Одоо зүгээр нэг төгсөө гэдэг охин биш Мисс Төгсөө шүү дээ. Аливаа цол гуншинг дагаж үүрэг хариуцлага ирдэг. Тэрийг дааж явч явна гэдэг л их чухал. Надаас олон охид үлгэр дуурайлал авч байгаа тийм болохоор би тэднийг зөв зүйлд уриалах хэрэгтэй шүү дээ. Олон улсын Миссийн тэмцээн манай тэцээнтэй яг адилхан шалгууртай. Өөрөөр хэлбэл Мисс Монголиа дэлхийн стандартад нийцэхүйц зохион байгуулалттай гэсэн үг. Залуусдаа Оролцогчиддоо хандаж хөдөлмөрч, зорилготой байхад бүтэхгүй зүйл гэж үгүй гэж хэлмээр байна.
Мисс Монголиа 2012 Тэргүүн Мисс Б. Долгион
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Миний хувьд Мисс Монголиа 2012 наадамд оролцож 200 гаруй охидоос шалгарч титмийн эзэн болсондоо баяртай байдаг. Мисс Монголиа гэх хүндэт цолын хүртсэн өдрөөс эхлээд маш их үүрэг хариуцлага хийгээд олон олон боломжууд бий болсон.Мисс гэх цол зөвхөн гадаад үзэмж гоо сайхан харагдахаас гадна хамгийн гол нь эх орондоо болон эх дэлхийд тулгамдаж буй асуудалд хувь нэмрээ оруулах энх тайван, сайн үйлсын элч төлөөлөгч болон ажилладаг чухал үүрэгтэй юм. Мөн эр орныхоо өв соёл , түүх соёл урлаг , ёс заншлыг олон улсад сурталчилах үүрэгтэй болдог. Би хувьдаа хүмүүнлэгийн ажил бол миний үүрэг хариуцлага гэж бодож явдаг. Миний хувьд эх орондоо олон хүмүүнлэгийн арга хэмжээнд гар бие оролцож байна. Мөн цаашдаа ч гэсэн тусламж хэрэгтэй байгаа олон хүмүүст өөрийнхөө чадахаар туслахыг хүсдэг.Мөн олон улсын үе тэнгийн зорилго нэгт маш олон найзуудтай болж хамтран өөр өөр улс оронд мөн хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулан оролцож байна. Дараа Дараагийн Миссүүд маань ч гэсэн гараа хүрч чадах, сэтгэлээрээ дэмжиж чадах тэр бүх хүнд туслаж байгаасай гэж хүсдэг.
Мисс Монголиа 2013 наадмын Тэргүүн Мисс Н.Ану
Сайн байцгаана уу ? Мисс Монголиа наадамд оролцож амьдралынхаа бас нэгэн том үүд хаалгыг татаж байгаа та бүхэнд амжилт хүсье. Та бүхэн тэмцээндээ ороод ард нь гараад өөрийгөө ялан дийлж байгаа нь амжилт юм шүү. ! Мэдээж монголын мисс болоод титмийн эзэн болвол та бүхэнд асар өндөр хариуцлага эрхэм нандин үүрэг даалгавар ирдэг учиртай. Мэдээж эх орноо олон улсад нэр төртэйгээр дуудуулах даалгавар ирдэг учиртай. Цаашлаад бусдад үлгэр жишээ байхыг чамаас шаардана. Амьдралын гол зарчим тань зөв зүйтэй шулуун шударга, энэрэнгүй өгөөмөр, цэвэр ариун зүрх сэтгэлд чинь титэм гялалзаж байвал чи жинхэнэ гоо бүсгүй болж чадна. Гоёж гоодсон охид гоёл чимэгээ зүүгээд гал цог нь дүрэлзсэн залуу насан дээрээ гавьяа шагнал хүртэх нь урамтай сайхан ч гэлээ охид минь титмийн эзэн нэг л сар тэмцээнд өрсөлдөөд дуусдаггүй гэдгийг л санах хэрэгтэй. Нийгэм өөрөө чамайг үлдсэн амьдралын чинь туршид титэм эзнээ олжуу гэж шалгадаг юм. Нэг л хоромд нэрээ дуудуулаад дуусдаггүй. Нэмээд бас хариуцлага хүрээд ирдгийг санах хэрэгтэй. Нэг л мөчит тэргүүндээ титэм гялалзуулаад дуусдаггүй насан туршдаа авч явах нандин учиртай болдог юм. Монгол бүсгүйн үзэсгэлэг гоо дэлхийн давцанд тэргүүлэх болтугай.

: Покупка квартиры в ипотеку. Как взять в ипотеку квартиру быстро. Квартира в ипотеку от застройщика. Снять квартиру длительно без посредников. Быстро снять квартиру без посредников недорого. Снять квартиру посуточно без посредников. Сделать теплый пол своими руками. Как сделать теплый пол электрический своими руками. Инфракрасный теплый пол своими руками.
Ремонт компьютера своими руками. Как взять кредит малому бизнесу без поручителей. Помощь малому бизнесу кредиты. Новые серверы world of warcraft. Все популярные серверы world of warcraft. Играть бесплатно в world of warcraft. Чертежи фрезерного станка по дереву. Качественные чертежи самодельных фрезерных станков. Чертеж фрезерного станка. Оценка стоимости недвижимости. Узнать рыночная оценка недвижимости. Оценка рыночной стоимости недвижимости. Хороший ремонт компьютеров срочно. Ремонт компьютеров на дому. Кредит на развитие малого бизнеса.