search

Miss Mongolia 2010 оны тэргүүн мисс Б.Бадамцэцэг

СНПЧ А7 Красноярск, обзоры принтеров и МФУ

Олон орны охидуудаас ганцхан монгол охидууд л гэрэлтэж харагддаг.
Miss Mongolia 2010 оны тэргүүн мисс Б.Бадамцэцэг
Сайн байна уу? удахгүй “Мисс Монголиа 2011” тэмцээн болох гэж байна. Энэ жилийн оролцож буй бүсгүйчүүдийн тухай юу гэж бодож байна?
6-Сайн байцгаана уу? Энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа охидууддаа юуны өмнө амжилт хүсмээр байна. 2011 оны “Мисс Монголиа”-д оролцож байгаа охидууд үнэхээр авьяаслаг , чадварлаг , сайхан охидууд байна лээ. Би бараг бүх реалити шоун дээр нь цуг явж байгаа. Охидууд маань камерны ард ч , урд ч үнэхээр сайхан байж чадсан.
Мисс Монголиа тэмцээнд анх яагаад оролцох болсон бэ? Чамайг хамгийн их дэмжиж байсан хүн хэн байсан бэ?


-Яагаад Мисс Монголиа тэмцээнд оролцох болсон гэхлээр миний багш хамгийн их нөлөөлсөн. Миний хамгийн анхны тэмцээн Үнсгэлжин 2009 тэмцээн байсан юм. Би энэ тэмцээнд оролцоод тусгай байрын шагнал хүртсэн. Би тусгай байрын шагнал авна гэж төсөөлөө ч үгүй байсан.Тэндээс л намайг багш маань олж хараад агентлагтаа 100 хувь үнэгүй сурах эрхээр шагнасан. Ингээд би 2004 оны мисс Содтуяа багшийнхаа шавь нь болсондоо үнэхээр бахархаж явдаг.


Тэгэхлээр анх чамайг мисс Содтуяа энэ тэмцээнд орохыг санал болгосон юм байна шүү дээ?
-Яг тийм. Багш маань чи энэ энэ тэмцээнд орж өөрийгөө сорьж үзэх хэрэгтэй. Заавал шагнал авах албагүй. Авсан ч байсан чи туршлага хуримтлуулах ёстой. Дараа дараагийн тэмцээнд би чамайг бэлдэнэ гэж байсан юм. Мөн гэр бүл маань намайг маш их дэмжиж байлаа. Тэгээд би “Мисс Монголиа 2010” тэмцээнд орсон .Энэ тэмцээнд орсоноороо би олон зүйлийг сурч мэдэж авсан. Мөн өөрийн хүсэл зорилгодоо хүрсэндээ баярладаг бас бахархдаг.
IMG_07622010 оны Мисс Монголиа тэмцээн юугаараа онцлог болсон гэж боддог вэ?
2010 оны Мисс Монголиа тэмцээн нь гадаад гоо үзэмжээсээ илүү ,оролцогчдын боловсролыг илүү харсан байх гэж бодож байна.Тийм болохоор 2010 оны тэргүүн шагналыг хүртсэн байх гэж боддог. Энэ бүх амжилт мөн багшийн минь хичээл зүтгэл гэж бодож байна. Миний багш мэддэг чаддаг бүхнээ надад зааж өгсөн. Багшдаа хайртай гэж тэр болгон хэлж чаддаггүй болохоор энэ ярилцлагаар дамжуулаад таньдаа хайртай шүү гэж дахин дахин хэлье. Таниараа бахархаж явдаг шүү. Ямар ч байсан таныхаа итгэлийг , агентлагынхаа нэрийг мөн Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахын төлөө би хичээх болно гэж хэлмээр байна.
Залуу хүн бүр хүссэн зорилго тэмүүлэлтэй , түүгээрээ бахархаж явах учиртай гэж би боддог?
Би өөрийнхөө гаргасан амжилтыг ганцаараа хийсэн гэж боддоггүй. Гэхдээ би өөрийн зорьсон зорилгодоо хүрсэн. Дэлхийн аль ч улс орны хүмүүсийн хүсэж мөрөөдөж явдаг зүйл болох эрхэм хүндтэй титмийг би авч чадсан. Энэ гайхамшигтай титмийг зүүж, мисс гэх эрхэм нэр алдрыг хүртсэндээ би өөрөөрөө бахархдаг.
Энэ бүхнийг дагаад өндөр хариуцлага дагаж ирэх нь дамжиггүй ?
Тэгэлгүй яахав.Үнэхээр мисс гэдэг энэ хүндтэй нэрээр овоглосноор надад маш том хариуцлага ирсэн гэж би боддог. Тиймээс өөрийнхөөрөө байгаарай гэж охидууддаа хэлмээр байна.
“Мисс монголиа 2010” –д орж байсан үеэ дурсвал?
Охидуудтайгаа байсан тэр цаг хугацаа үнэхээр сайхан байсан.Сэтгэлд хамгийн тод үлдсэн дурсамж гэвэл бид нэгэн алслагдсан дүүрэг рүү хүмүүнлэгийн ажлаар явсан. Тэнд очиход хүүхдүүдийн болосролын асуудал маш хүнд байсан. Цэцэрлэг , сургууль гээд хүүхэд өсөж торних,сурч боловсрох орчин нөхцөл дэндүү хангалтгүй санагдаж байлаа. Тэр нь миний сэтгэлийг их эмзэглүүлсэн. Биднийг очиход тэндэхийн хүмүүс “Та нарыг ирлээ гээд бид нар баясгалантай болчихгүй шүү дээ” гэж сэтгэлийнхээ үнэн үгийг хэлж байсан. Энэ асуудлаар бид нилээн хөөцөлдөж явсан ч ямар ч үр дүнд хүрээгүй. Тэнд байсан хүүхдүүд биднийг хараад инээмсэглэж байсан ч нүдэнд нь гуниг нуугдаж байсныг би одоо болтол мартаж чаддаггүй. Тэр л миний сэтгэлд хамгийн тод үлдсэн.
Монгол бүсгүйчүүд дэлхийн бүсгүйчүүдээс юугаараа ялгардаг гэж боддог вэ?
Монгол бүсгүйчүүд маань жинхэнэ монгол төрхөөрөө ялгардаг.Дэлхийн миссүүд хэдий хөөрхөн царайлаг харагддаг боловч монгол бүсгүйчүүд шиг нүдэнд дулаахан харагддаггүй. Монгол бүсгүйчүүдийг хараад өөрийн эрхгүй хайр хүрдэг. Мөн боловсролоороо ялгардаг. Олон орны охидуудаас ганцхан монгол охидууд л гэрэлтэж харагддаг.
IMG_4871Миссийн тэмцээнд дахиад оролцох бодолтой байна уу?
Би яг одоогоор “Ач” анагаах ухааны дээд сургуульд “нүүр ам судлал”-ын чиглэлээр сурч байгаа.Одоо 2-р курс. Би эхний жил гадагшаа олон тэмцээн уралдаанд явж, мөн кинонд тоглож нилээдгүй хугацааг алдсан.Тиймээс болосролдоо илүү анхааръя гэж бодсон.Би өөрийнхөө хүсэж байсан зүйлээ авсан. Илүү шунах зүйл байхгүй.


Мисс Монголиа тэмцээнд оролцож байгаа охидууддаа хандаж юуг захимаар байна?
Хүн өөртөө итгэлтэй байж амжилтанд хүрдэг. Гэхдээ өөртөө итгэлтэй гээд хэт бардамнах биш би энэ зүйлийг хийж чадна, чадах ёстой гэдэг үүднээс хандах хэрэгтэй. Аливаа юмны оргилд хүрэхийн тулд өөртөө л итгэлтэй байх хэрэгтэй.
Чиний хэлэх дуртай үг юу вэ?
Чи бол амьдралынхаа хөлөг онгоцны эзэн нь юм. Яагаад гэвэл хөлөг онгоц миний төрж өссөн эх орон минь. Тэгэхлээр охидууд маань хөлөг онгоцныхоо эзэн нь байж сураарай. Мөн дотоод хүнээ ялж дийлээрэй гэмээр байна. Нэг зүйл дээр би их эмзэглэдэг. Монгол охидууд маань хэт задгай хувцас өмсөх болсон. Тийм хувцаснаас аль болох татгалзаарай гэж охидууддаа захимаар байна. Хэт стилд автаж болохгүй.
Эмэгтэй хүний гоо сайхан байхын нууц юунд оршдог гэж чи боддог вэ?
Эмэгтэй хүн хоёр гоо сайхантай. Нэг нь гадаад гоо сайхан, нөгөө нь мэдээж дотоод гоо сайхан.Би дотоод гоо сайхныг илүү их эрхэмлэдэг. Учир нь хэдий гадаад гоо үзэмжээрээ таагүй, өвчин эмгэгтэй харагдах боловч дотоод сэтгэл нь ариун нандин бол хүн болгон хайрлаж хүндэлдэг. Тиймээс зөвхөн гадаад гоо үзэмжиндээ анхаарах бус дотоод гоо үзэсгэлэнгээ хөгжүүлэрэй гэж охидууддаа хэлье. Ингээд оролцогч охидууддаа дахин амжилт хүсье.
Баярлалаа, сурлага хөдөлмөрт чинь амжилт хүсье.

: Покупка квартиры в ипотеку. Как взять в ипотеку квартиру быстро. Квартира в ипотеку от застройщика. Снять квартиру длительно без посредников. Быстро снять квартиру без посредников недорого. Снять квартиру посуточно без посредников. Сделать теплый пол своими руками. Как сделать теплый пол электрический своими руками. Инфракрасный теплый пол своими руками.
Ремонт компьютера своими руками. Как взять кредит малому бизнесу без поручителей. Помощь малому бизнесу кредиты. Новые серверы world of warcraft. Все популярные серверы world of warcraft. Играть бесплатно в world of warcraft. Чертежи фрезерного станка по дереву. Качественные чертежи самодельных фрезерных станков. Чертеж фрезерного станка. Оценка стоимости недвижимости. Узнать рыночная оценка недвижимости. Оценка рыночной стоимости недвижимости. Хороший ремонт компьютеров срочно. Ремонт компьютеров на дому. Кредит на развитие малого бизнеса.