search

Ардын жүжигчин Н. Сувд

СНПЧ А7 Красноярск, обзоры принтеров и МФУ

Жинхэнэ гоо сайхныг өөртөө шингээн хадгалсан, түүнийгээ илэрхийлж чадах ухаантай эмэгтэй л шалгарах байх
/ Ардын жүжигчин Н. Сувд /
afa1ed554bafcf22bigСайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Хоёулаа яриагаа орчлонгийн хамгийн сайхан бүхний илэрхийлэл болсон эмэгтэй хүний тухай яриагаа эхэлье. Тун удахгүй “Miss Mongolia” гээд монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн ч болох гэж байна.


- Манай зүйр цэцэн үгэнд байдаг шүү дээ. Айлд гэрийн эзний нэрээр ороод, гэрийн эзэгтэйн нэрээр гардаг гэж. Тэгэхээр монгол орны нүүр царай, утга учрыг тодорхойлж байгаа хүмүүс нь манай ээжүүд, эмэгтэйчүүд, охидууд гэж би боддог. Тийм учраас монгол орныхоо нэрийг, жинхэнэ утга учрыг нь өөртөө шингээж авч явдаг хүн учраас манай охидууд чадвартай, ухаантай, тэвчээртэй байгаасай гэж би боддог. Энэ тэмцээнээрээ жинхэнэ гоо сайхныг өөртөө шингээн хадгалсан, түүнийгээ илэрхийлж чадах ухаантай охид, эмэгтэйчүүдийг шалгаруулах байхаа гэж найдаж байна.


Монгол хатад түүхийн хуудаснаа үнэхээр ухаантай, тэвчээртэйгээр гайхагдан, бахдан бичигдсэн байдаг. Үүнийг та “Мандухай цэцэн хатан”-ы дүрийг бүтээснээрээ илүү их ойлгож мэдэрсэн байх. Бид бүхэн таныг дэлгэцэнд мөнхөрсөн дүрүүдээр чинь мөн л хайрлан хүндэлдэг.
- Би үнэхээр их азтай хүн. Монгол ухаантай, монгол хатны дүрийг бүтээхэд хүнд хэцүү байсан боловч хэн бүхэнд заяахгүй хувь тохиол байсан. Бүтээсэн дүрээс минь миний гоё сайхныг олж харж байгаа болов уу даа. Яагаад гэвэл монгол хатан гэдэг төгс эмэгтэй хүний шинжийг өөртөө хадгалсан байдаг гэж үздэг.
Миний гоё сайхныг олж харж байгаа хүмүүст баярлалаа. Та бүхний надад өгсөн сэтгэлийн чинь эрч хүчээр өдий зэрэгтэй явдгаа хэлэх байна. Хүн болгон өөрөө өөртөө гоо сайхантай. Хүн нэг нэгнийгээ хайрлаж, хүндэлж байгаа нөхцөлд хоёр биенийхээ мөн чанар, гоо сайхныг олж харж чаддаг. Яг үүн шиг нэг нэгийнхээ гоо сайхныг олж харж байгаасай гэж би боддог. Энэ ертөнц дээр муу муухай хүн маш цөөхөн байдаг. Муу муухайг нь өршөөж байвал бид эвтэй найртай сайхан амьдарч болно шүү дээ. \ инээв \
Тэгэлгүй яах вэ? Эмэгтэй хүн гэдэг эгэл хэрнээ ер бишийн гэж боддог шүү. Тэр дундаа монгол эмэгтэй хүний ухаан, сэтгэлийн хат гээд л...
gal_3051copy- Хүн тэвчээргүй байна гэдэг ухаан муутайгийн шинж гэж би боддог. Уурлах, гомдох янз бүрийн зүйл хүний амьдралд тохиолддог. Энэ бүхнийг цаагуур нь ойлгож, сайн сайхныг нь олж харж, өөртөө бий болгож амьдарч чадаж байвал амьдралын муу муухай болгон багасдаг гэж би итгэдэг. Тийм учраас үүнийг ухаарч, өөртөө бий болгоно гэдэг бол хүний ухааны хэмжээ. Түүнийг л бид тэвчээр гэж хэлдэг байхаа. Өөрт тохиолдож байгаа зовлон зүдгүүр, бэрхшээлд ухаантай, тэвчээртэй байх юм бол амьдрал хүнд эерэг зөөлөн болдог юм болов уу даа.


Эмэгтэй хүний дотоод гоо сайхан юундаа байдаг юм бэ?
- Байгалиасаа эмэгтэй хүн маш сайхан сэтгэлтэй, гоо сайхан төрдөг. Дотоод сэтгэлээрээ шүү дээ. Яагаад вэ гэхээр эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх хувь заяатай. Эх хүн хүүхэддээ муу юм хүснэ гэж ерөөсөө байдаггүй гэж би боддог. Тийм учраас эмэгтэй хүн хүүхэддээ юу хүсэж байна, ямар хайрын сэтгэлээр хандаж байна яг тэр сэтгэлээрээ өөр бусдад хандаж чаддаг байх ёстой. Эмэгтэй хүн муу байх, муухай санаатай байх учир шалтгаан тун ховор болов уу даа. Заримдаа нүгэл хийхийг үгүйсгэхгүй. Тэр нь ч гэсэн үүсэхдээ юунаас болдог болоо гээд жүжигчин хүний хувьд эсрэг дүрд тоглохдоо их боддог л доо. Яагаад ийм юм үүсэж байна аа гээд бодохоор хүүхэддээ сайн сайхан зүйлийг хүсэхээр түүнд нь саад болж байгаа зүйлийг яг үндсийг нь олж тэрийг давахыг бодохгүй өөр бусдыг буруутгадаг, түүнд муу санадаг. Тэр нь муу муухай юм болж хувирдаг байх. Эмэгтэй хүн гэдэг бол бурханаас заяахдаа гоо сайхан, чин сайхан сэтгэлтэй хүн байдаг.

“Мiss Mongolia” –д оролцож байгаа охидууддаа хандаж үг хэлээч?
Залуучууд өөрөө өөрийгөө хөгжүүлэхэд их анхаарах хэрэгтэй. Залуу байхад тэр болгон бодох зүйл бага байдаг л даа. Дандаа л залуу байх юм шиг бодогддог. Гэтэл хүнд сурах мэдэх юм гэдэг хязгааргүй. Нас маань хязгаартай байдаг. Тийм учраас сурах ёстой, мэдэх ёстой зүйлээ сурч чадахгүй байсаар нэг л мэдэхэд цаг хугацааг алдчихсан байдаг. Тиймээс залуу байгаа дээрээ сурч, мэдэх эрмэлзлэлээ эрчимтэй байлгаарай гэж л захимаар байна. Түүний хажуугаар ганцхан өөрийгөө бодох биш эргэн тойронд байгаа хүндээ тус болохгүй юм аа гэхэд саад болохгүй амьдарч сураарай гэж хэлмээр байна.
Тэгэлгүй яахав. Сурч боловсроход цаг гарга гэдэг шүү дээ. Бидэнтэй чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа. Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье.

: Покупка квартиры в ипотеку. Как взять в ипотеку квартиру быстро. Квартира в ипотеку от застройщика. Снять квартиру длительно без посредников. Быстро снять квартиру без посредников недорого. Снять квартиру посуточно без посредников. Сделать теплый пол своими руками. Как сделать теплый пол электрический своими руками. Инфракрасный теплый пол своими руками.
Ремонт компьютера своими руками. Как взять кредит малому бизнесу без поручителей. Помощь малому бизнесу кредиты. Новые серверы world of warcraft. Все популярные серверы world of warcraft. Играть бесплатно в world of warcraft. Чертежи фрезерного станка по дереву. Качественные чертежи самодельных фрезерных станков. Чертеж фрезерного станка. Оценка стоимости недвижимости. Узнать рыночная оценка недвижимости. Оценка рыночной стоимости недвижимости. Хороший ремонт компьютеров срочно. Ремонт компьютеров на дому. Кредит на развитие малого бизнеса.