search

Хүмүүнлэгийн үйл ажиллагаа

СНПЧ А7 Красноярск, обзоры принтеров и МФУ

Хүний  зорилго  нь амьд явахдаа бус, яаж амьдрахдаа хамгийн гол нь байдаг. Гэхдээ хүн өөрөө ухамсарт амьтан учраас бусдыг хайрлаж, энэрч, туслаж, дэмжиж, урам зориг өгөх мөн бусдаар хайрлуулан, халамжлуулж, өөрт ирэх урам зоригоос л үнэн амьдрах тэр хүчийг олж авдаг. Эх дэлхийн эв найрамдлын нэг илэрхийлэл болдог дэлхийн миссийн тэмцээн ч хүмүүнлэгийн үйлсийг чухалчлан үздэг нь үүнтэй холбоотой.

Дэлхийн миссүүд дайн тулаан, өнчрөл зовлон, ядуу буурай байдал гээд олон зүйлд хүмүүнлэгийн үйлсээр дамжуулан гараа сунгадаг.

Photo_by_TGS_214s


Миссийн хүмүүнлэгийн үйлс гэдэг бол хүнд хэрэгтэй цагт нь зөв сэтгэл ханамжийг өгөх үйл ажиллагаа гэж хэлж болно. Тэдний сэтгэл ядуу, өвчтэй зовлонтой, өнчин өрөөсөн хүмүүст  эд материал болон мөнгөн тусламжаар хүрдэг ч  хамгийн гол нь тэдний амьдрах итгэл, урам зоригийг нь хурцалж өгч байгаа нь юм.

“Мисс монголиа- 2011”-д оролцож байгаа охидууд маань ч энэ үйлсэд сэтгэл зүрхээрээ нэгдсэн.

Д. Шүрэнцэцэг
Цусны хорт хавдарт нэрвэгдээд байгаа хүүхдүүдэд туслах хандивын аян зохион байгуулах. Үүний эхлэл болгон тэрээр Э.Содгэрэл хэмээх гурван настай хүүг  Солонгос улс руу явуулж эмчилгээ хийлгэхэд туслах.


Б. Цацрал
Эх дэлхийгээ хайрлах сэтгэл хүн бүрд бий болгох. Үүний тулд ногоон дэлхий, ногоон орчины тухай мэдээллийг олон мянган хүнд түгээж, үүнтэй холбоотой асуудлуудад сэтгэлээ хандуулах.


О. Энхмаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл, нийгэмд байр сууриа эзлэхэд нь туслах. Яагаад гэвэл тэдэнд тусламж гэдэг байнга хэрэгтэй байдаг учраас.


Г. Нандинцэцэг
Ус гэдэг чандмань эрдэнэ ч дэлхийн усны нөөц жил ирэх бүр багассаар байна. Мөн Монгол улсын цэвэр усны нөөц хангалттай хэмжээнд байхгүй байгаатай холбогдуулан усыг тойрсон асуудлуудыг бууруулах.


Э. Хонгорзул
Ертөнцийг харах хараагүй ч хүн заяанд тулж төрсөн хүүхдүүдэд чин сэтгэлээсээ туслахыг хүсэж байна.


И. Төгсөө
Асрамжийн газар өсөж байгаа хүүхдүүдэд итгэл найдвар, баяр хөөр өгөхийн зэрэгцээ амьдралд нь өөр өнгө төрх оруулахын тулд хүмүүнлэгийн үйлсээ зориулмаар байна. 


П. Нарантуул
Өнчин өсөж байгаа хүүхдүүдийн төлөө тууштай үйл ажиллагаа явуулах .


Ц. Амарзаяа
Хүүхэд гэдэг өөрийн гэсэн эрхээр хамгаалагдсан байх ёстой. Харин өнөө цагт насанд хүрээгүй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж байгаатай тэмцэж, үйл ажиллагаа явуулах болно.


Б. Нарантуяа
Охид гэдэг эмзэг. Тэдний эргэн тойронд  олон арван асуудлууд  тулгарч  байдаг. Тиймээс охид бүсгүйчүүдэд зориулсан портал сайтаар дамжуулан тэдэнд зөвлөгөө, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх. 
Эд хөрөнгө, алдар нэр хүнд ямар ч сайн чанар нэмдэггүй харин бусдад чин сэтгэлээр хандаж туслах нь хүний мөн чанарыг улам бататгадаг гэдэг. Тиймээс чин сэтгэлээсээ хийсэн үйл бүхэн хүний сэтгэлд байсан дөлийг гал болгох чадалтай байдагчлан охидуудын маань хүмүүнлэгийн үйлс улам дэлгэрэх болтугай.

 

: Покупка квартиры в ипотеку. Как взять в ипотеку квартиру быстро. Квартира в ипотеку от застройщика. Снять квартиру длительно без посредников. Быстро снять квартиру без посредников недорого. Снять квартиру посуточно без посредников. Сделать теплый пол своими руками. Как сделать теплый пол электрический своими руками. Инфракрасный теплый пол своими руками.
Ремонт компьютера своими руками. Как взять кредит малому бизнесу без поручителей. Помощь малому бизнесу кредиты. Новые серверы world of warcraft. Все популярные серверы world of warcraft. Играть бесплатно в world of warcraft. Чертежи фрезерного станка по дереву. Качественные чертежи самодельных фрезерных станков. Чертеж фрезерного станка. Оценка стоимости недвижимости. Узнать рыночная оценка недвижимости. Оценка рыночной стоимости недвижимости. Хороший ремонт компьютеров срочно. Ремонт компьютеров на дому. Кредит на развитие малого бизнеса.