search

Д.Баянцэцэг: "Miss Mongolia" тэмцээний нэр хүнд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн

СНПЧ А7 Красноярск, обзоры принтеров и МФУ

Snapshot 2013-08-27 133411“Miss Mongolia 2013” тэмцээний анхан шатны шалгаруулалт  тун амжилттай болж өндөрлөлөө. Энэ шалгаруулалтын үеэр бид "Miss Mongolia" холбооны дэд захирал Д.Баянцэцэгтэй ярилцсанаа уншигчиддаа хүргье.

-Юуны өмнө  Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс  шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулдаг "Miss Mongolia" тэмцээний зохион байгуулагчаар ажиллаж байгаа таны сэтгэгдлийг сонсъё?

   Баярлалаа, “Мисс Монголиа” холбооны хамт олны өмнөөс энэ өдрийн мэнд хүргэе. Анх  2004 оноос “Miss Mongolia” холбооноос уг наадмыг зохион байгуулж ирсэн.  Харин 2010 оноос эхлэн МҮОНТВ-тэй хамтран уг наадмыг үндэсний хэмжээнд илүү өргөн цар хүрээтэй хүргэх үүднээс телевизийн цуврал нэвтрүүлэг болгон бэлтгэж эхэлсэн.  Энэ жил “Miss Mongolia” наадмын маань арван жилийн ой тохиож байгаа юм. Тиймээс илүү өргөн цар хүрээнд, илүү чанартайгаар зохион байгуулахаар ажиллаж байна. Бид тэмцээнийхээ ойн хүрээнд хөдөө орон нутгаар явж шалгаруулалт хийлээ. Энэ жил оролцож байгаа оролцогч охидууд маань өмнөх жилийн оролцогчидоосоо илүү чадварлаг болж байгаад зохион байгуулагчдын хувьд баяртай байна. Тухайлбал,  оролцогч охидын хэлний чадвар, өөрийгөө илэрхийлэх чадвар зэрэг нь нэмэгдэж, тайзны алхаа гишгээ нь илүү сайжирч байгаа нь энэ жилийн наадмаас илүү тод харагдаж байна.   

-10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа наадмын өмнөх жилийн миссүүд маань эх орныхоо нэрийг дэлхийд таниулсан алдартай бүсгүйчүүд болсон. Өмнөх миссүүдийн талаарх таны сэтгэгдэл?

   Манай наадмын анхны миссээр  Ч.Содтуяа шалгарсан байдаг. Ч.Содтуяа тухайн жилээ буюу 2004 онд БНХАУ болон Япон улсад болсон “Miss International” тэмцээнд оролцож шилдэг аравт багтсаны зэрэгцээ  “Мисс фото чимэг” өргөмжлөлөөр шагнагдаж байсан. Одоо өөрийн загварын агентлагийг нээгээд амжилттай ажиллаж яваа. Монголын охид бүсгүйчүүдийн үлгэр жишээ болсон сайхан эмэгтэй болсон.  Мөн манай  тэмцээнээс шалгарсан мисс Б.Гантогоо Өмнөд Африкт болсон тэмцээнээс “Шилдэг үндэсний хувцас” номинацид шалгарч байсан. Хамгийн сүүлийн амжилтаас дурьдвал, мисс И.Төгсөө “Miss International 2010” наадмаас гурадугаар байрын шагнал хүртсэн явдал юм. Энэ бол тив, дэлхийн тэмцээнд монгол охидуудын үзүүлсэн дээд амжилт гэж болно. Тиймээс бид мисс И.Төгсөөгөөрөө бахархаж байгаа. Мөн манай мисс охидуудаас амжилттай ажиллаж байгаа бүсгүйчүүд олон. Тухайлбал, мисс Б.Гэрэлчулуун Б.Бадамцэцэг нар маань телевизийн олон ангит кинонд амжилттай тоглож, авъяас чадвараа харуулсан. Мөн тэмцээнээс төрсөн топ модел, мисс модель өргөмжлөл авч байсан охид маань салбар салбартаа маш амжилттай ажиллаж байгаад бид баяртай байдаг. Энэ нь бидний шагнал  нүдээ олсон шударга шүүлтүүртэй байдгийн илрэл гэж болно. Тиймдээ ч тэмцээнээс шалгарсан охид маань салбар тус бүртээ үлгэр жишээ үзүүлээд явж байна.

-“Miss Mongolia 2013үндэсний гоо бүсгүй шалгаруулах тэмцээн маань 10 жилийн ойн хүрээндээ гурван мисс шалгаруулах болсон. Энэ талаар нэмэлт мэдээлэл өгөхгүй юу?

    Бид жил бүр эхний гурван байрт шалгарсан миссүүдээ олон улсын тэмцээн уралдаанд оролцуулдаг. “Miss International” тэмцээн маань 1961 оноос эхлэн зохион байгуулагдсан,  дэлхийн гурван том тэмцээний нэг. Маш өргөн цар хүрээнд зохион байгуулагддаг. Дэлхийн миссээр шалгарсан бүсгүй гоо сайханы элч байхаасаа гадна дэлхийн улс орнуудын найрамдал, энх тайван, хүмүүнлэгийн элч болдог онцлогтой. Энэхүү нэр хүнд бүхий тэмцээнд манай улс арав дахь жилдээ өөрийнхөө улсын төлөөллөл гоо  бүсгүйг оролцуулах гэж байна. Мөн бид жил бүр Солонгос улсад зохиогддог “Оюутан мисс” тэмцээнд гурав дахь жилээ өөрийн улсын оролцогчийг оруулж байгаа юм. Мөн “Дэлхийн аялал жуулчлалын мисс” гэсэн дэлхийн орнуудын аялал жуулчлалын сурталчилдаг тэмцээнд оролцдог. Бид магадгүй хэдэн жилийн дараа өөрийн улсын аялал жуулчлалыг сурталчилах зорилгоор  тус тэмцээнийг  эх орондоо зохион байгуулъя гэсэн бодолтой байгаа. Энэ мэтчлэн бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гурав, дөрвөн томоохон тэмцээнд манай охидууд оролцож байгаа.

-Арван жилийн түүхтэй тус тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжсэн байгууллагууддаа талархлын  үгээ хэлвэл?

Юуны өмнө МҮОНТВ-ийн хамт олондоо маш их талархаж байна. Энэ тэмцээнийг улсын хэмжээнд өргөн цар хүрээтэй зохион байгуулахын тулд бид гурван жилийн өмнө тус телевизийн уран бүтээлийн хоёрдугаар нэгдлийн хамт олонд хандаж байсан. Тэд бидний саналыг хүлээн авсанаар  энэ жил бид гурав дахь жилдээ хамтарч ажиллаж байгаа юм.  Уг тэмцээний зорилго мисс бүсгүйчүүд гоо сайхан байхаас гадна боловсролтой, мэдлэгтэй, хүмүүнлэг, хүнлэг байх ёстой гэдэг эрхэм зорилгыг харуулах үүднээс  зохион байгуулдаг. Энэ ажилд маань МҮОНТВ  хүчин чармайлт гаргаж хамтран ажиллаж байгаад маш их  талархаж байна. Мөн дэмжиж хамтран ажилласан спонсор байгууллагуудынхаа хүч чармайлтаар тэмцээнээ амжилттай зохион байгуулсаар ирсэн. Тиймээс хамтарч ажилласан, спонсор байгууллагууддаа талархсанаа илэрхийлье.

-Энэ жилийн шилдэг оролцогдоор шалгаран үлдсэн охидын хувьд, ер нь шүүлт хэр болов?

   Тэмцээн маань тасралтгүй 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа болохоор жил ирэх тусам оролцогчид, чанаржиж байгаа нь мэдрэгдэж байна. Энэ удаагын тэмцээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Завхан зэрэг аймаг хотуудаас нийт 70 гаруй охид бүртгүүлэн оролцлоо.  Уламжлал ёсоор шүүгчдийн нэгтгэсэн оноогоор шилдэг 20-н оролцогч шалгарууллаа. Мөн 3 охин нэмэж авч үлдсэн учир нь энэ жил 10 жилийн ой маань тохиож байгаа, түүнчлэн олон сайхан охид оролцож байна гэдэг үүднээс 20 охин шалгаруулаад орхиход арай л хайран байлаа.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

: Покупка квартиры в ипотеку. Как взять в ипотеку квартиру быстро. Квартира в ипотеку от застройщика. Снять квартиру длительно без посредников. Быстро снять квартиру без посредников недорого. Снять квартиру посуточно без посредников. Сделать теплый пол своими руками. Как сделать теплый пол электрический своими руками. Инфракрасный теплый пол своими руками.
Ремонт компьютера своими руками. Как взять кредит малому бизнесу без поручителей. Помощь малому бизнесу кредиты. Новые серверы world of warcraft. Все популярные серверы world of warcraft. Играть бесплатно в world of warcraft. Чертежи фрезерного станка по дереву. Качественные чертежи самодельных фрезерных станков. Чертеж фрезерного станка. Оценка стоимости недвижимости. Узнать рыночная оценка недвижимости. Оценка рыночной стоимости недвижимости. Хороший ремонт компьютеров срочно. Ремонт компьютеров на дому. Кредит на развитие малого бизнеса.